
Play all audios:
Өнөөдөр Катарын Дохад жүдо бөхийн World Masters тэмцээн эхэлнэ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаантай. 60 КГ Д.Амартүвшин – 2019 оны Европын наадмын
мөнгөн медальт, Испанийн Франсиско Гарригостой таарлаа. Хоорондоо 4 таарч барилдахад бүгдэд нь манай бөх ялж байв. [embedded content] Л.Өнөболд – 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт,
АНУ-ын Адонис Диазтай барилдана. 66 КГ Г.Хэрлэн – Германы Себастьян Сейдл, Испанийн Даниель Роман нарын ялсантай барилдана. Испани бөхтэй таарч байгаагүй бол герман залуутай 3 барилдаж, 2
давж байжээ. [embedded content] Ё.Басхүү – Египетийн Мохамед Абделмавгудтай барилдана. 2019 онд Токиод манай бөх ялж байлаа. [embedded content] ЭМЭГТЭЙ 48 КГ М.Уранцэцэг – Францын 2020 оны
Европын аварга Ширин Боукли, ОХУ-ын Европын аварга, Европын наадмын мөнгө, хүрэл медальт Ирина Долгова хёрын ялсантай барилдана. Франц бөхтэй нэг таарч, Урнаа 2020 онд ялсан. Орос бүсгүйтэй
3 барилдан, 2 унаж байжээ. Манай бөх ялахад дараа нь Украины дэлхийн хошой аварга Дарья Белодедтой С хэсгийн аваргын төлөө барилдах юм. Г.Наранцэцэг – Эхний тойрогт Өмнөд Африкийн WHITEBOOI
Geronay-тай таарчээ. Хэн ялсныг нь Их Дуулганы алт, хүрэл медальт Португалын Катарина Коста хүлээж байна. 52 КГ Л.Сосорбарам – Бельгийн олимп, дэлхийн хүрэл медальт Ван Сниктэй таарсан.
Б.Хорлоодой – Европын АШТ-ий хүрэл медальт Израилын Примо Гефентэй таарлаа. Хоёр бөх 4 таарч барилдан, тус бүр 2 ялсан. Гэхдээ манай бөх сүүлийн 2 барилдаад давжээ. [embedded content] 57 КГ
Д.Сумъяа – Их Дуулгын 3 хүрэл медальтай Румыний Лореданатай барилдана. Түүний хэсгийг Японы Цүкаса Ёшида толгойлжээ.