
Play all audios:
ШИНЭ намын дарга Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр "АН-тай нэгдэх, нийлэх асуудал яригдаагүй. АН-тай нэгдэхийн тулд яарах сандрах шаардлагагүй гэж бид үзэж байгаа. Л.Болд бол ШИНЭ
намын нэг гишүүн, Төв зөвлөлийн дарга. Л.Болд гэдэг хүний санал бол нэг гишүүний санал гэсэн үг. ШИНЭ намын Төв зөвлөл 333 гишүүнтэй, Их хурал 1300 гишүүнтэй. УИХ-ын сонгуулиар 300 мянган
хүн бидний төлөө саналаа өгсөн. Шударга ёсны тэмцлийг дэмжиж санал өгсөн. Сөрөг хүчин хамтарч ажиллах нь зүй ёсны хэрэг. Үнэмлэхүй эрх баригчдыг хязгаарлах нь сөрөг хүчний ажил. Түүнээс биш
өвөр түрийндээ яаран орох шаардлагагүй гэж бид үзэж байгаа. Тэр утгаараа АН, МАХН-аас нэр дэвшиж байгаа шударга нэр дэвшигчдийг бүгдийг нь дэмжиж ажиллана" гэлээ.