
Play all audios:
Архангай аймагт коронавирусний халдвар авсан байж болзошгүй хэд хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэдгээр тохиолдол батлагдсан эсэхийг тодрууллаа.
Энэ сарын 8-ны өдөр нийслэлд батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын иргэд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очсон. Хариу арга хэмжээ авч, хавьтал болсон иргэдийг тусгаарлан
GenExpert-ийн шинжилгээгээр 9 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Давтан шинжилгээ 12-ны өдөр хийгдэхээр төлөвлөгдөн ажиллаж байна. Мөн сарын 9-ний өдөр нийслэлээс Архангай аймгийн
Эрдэнэмандал суманд ирсэн хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын хариу сул эерэг гарч, ПСР аппаратын хариу сөрөг гарчээ. Сүүлд хоёрдугаар сарын 10-ны өдөр нийслэлээс ПСР-ын шинжилгээний
хариуг хүлээлгүй хууль зөрчин гарсан зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарч батлагдсан тохиолдол Архангай аймгийн хяналтын постонд ирснийг илрүүллээ. Шуурхай штабын хариу арга хэмжээний
баг нэн дариу ажиллаж, ХӨСҮТ-д буцаан хүргүүлэх ажлыг зохион байгуулсан байна.