Украинд авлига авсан хүмүүст оноох цаазын ялыг сэргээнэ гэв

feature-image

Play all audios:

Loading...

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Радикал намын дарга Олег Ляшко авлига авсан түшмэд, өндөр албан тушаалтнуудад оноох цаазын ялыг сэргээхийг санал болгожээ. Тэрбээр “Энэ


асуудлаар ирэх аравдугаар сард депутатууд болон өндөр албан тушаалтнуудын дунд санал асуулга явуулахаар төлөвлөж байна” гэж мэдэгдсэн байна. Мөн Дээд Радагийн депутатуудын тоог 250 болгож


бууруулах талаар хэлэлцэх гэнэ. Авлига авсан өндөр албан тушаалтнуудад оноох цаазын ялыг сэргээх асуудлаарх бүх нийтийн санал хураалтыг парламентын сонгуультай хамт явуулах талаар ярилцана


гэжээ. “Цаазаар авах ялыг сэргээж, ялын гүйцэтгэлийг телевизээр дамжуулдаг болно” гэж Радикал намын дарга Олег Ляшко “NewsOne” телевизэд ярьсан байна. Украины Ерөнхийлөгчийн сонгууль энэ


сарын 31-нд болно. Харин парламентын сонгууль ирэх намар болох аж.