Л. Энх-амгалан: ээж, аавын тухай зохион бичлэг хийдэг "аян"-ыг зогсооё

feature-image

Play all audios:

Loading...

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Мартын 8, цэргийн баяр зэрэг өдрүүдээр ээж, аавын тухай зохион бичлэг бичүүлэх, зураг зурах зэрэг нийтлэг зохион байгуулдаг арга хэмжээг халах


санал гаргажээ. Тэрбээр энэ талаар сошиал хуудаснаа "Цэргийн баяр, Мартын 8, Эх үрсийн баяр... Энэ баяруудыг тохиолдуулан ээждээ захидал бичдэг, аавын тухай зохион бичлэг хийдэг


“аян”-уудыг зогсооё, ядаж нэрийг нь өөрчлөх ёстой юм шиг санагддаг. Ямар нэгэн шалтгаанаар ээж, аавгүй өсөж буй хүүхдүүдэд ямар хүнд тусдаг вэ гэдэг талаас нь заавал бодох ёстой. Энэ бол


хуучин коммунист харгислал. Аавгүй, ээжгүй хүүхдүүд олон бий. Хүүхдийг хамт олных нь дунд багаас нь ийм ялгаатай, гэр бүлийн дутуу байдал, үгүйлэгдэж буй орон зайг нь жил бүр мэдрүүлж


болохгүй" гэж байр сууриа хуваалцжээ.