“устгасан баавгайн гэдсэнд шорооноос өөр зүйл байгаагүй”

feature-image

Play all audios:

Loading...

Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудын зарим сумдад энэ оны есдүгээр сараас хойш баавгай үзэгдэж, хүн малд халдах болсон. Сум орон нутгийн удирдлагууд шаардлагатай арга хэмжээг авч,


уул руу буцаан хөөж байгаа ч айлын гэр, мал руу дайрсан тохиолдол бүртгэгдсээр байна. Тухайлбал, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сумдад өнгөрсөн өдрүүдэд баавгай үзэгдсэн тохиолдол хэдэнтээ


гарчээ.  Баян-Уул сумын 1, 3, 6 дугаар багуудад гэхэд баавгай мал руу дайрсан тохиолдол бүртгэгдсэн байна. Баян-Уул сумын нэгдүгээр баг, Хужиртаан гэх газарт мөн баавгай үзэгджээ.  Энэ


талаар Баян-Уул сумын иргэн Б-тэй холбогдож тодруулахад “Дорнод аймгийн Баян-Уул сумын нэгдүгээр баг, Хужиртаан гэдэг газарт манай хүргэн ахынх болон өөр бусад 10 орчим айл нутаглаж, олон


жил малаа өсгөн амьдарч байна. Ойрын өдрүүдэд энэ нутагт баавгай үзэгдэх болсон. Хоёр хоногийн өмнө /2019.10.22/ бага насны бололтой жижиг баавгай ирж, шөнөжингөө нохойд боргуулан айлын


хотонд ойртож чадахгүй ойролцоо хөндийд хоносон. Баавгайг хөөж байх зуур Баян-Уул сумын ойн байцаагч, хамгаалагчид ирж, буудаж хороож болохгүйг хатуу сануулсан байсан. Гэхдээ шөнө байтугай


өдөр ч тайван сууж, малдаа ч сэтгэл амар явж чадахгүй хаанаас ямар баавгай гарч ирэх бол гэсэн айдас түгшүүртэй байх боллоо. Даруйхан арга хэмжээ авч өгөхгүй бол энэ нутгийн аль айлд ямар


хохирол учирч болохыг урьдчилж таашгүй. Тиймээс нутгийн иргэдээ хамгаалах арга хэмжээг авах нэн шаардлагатай байна” гэлээ.  Баян-Уул сумын удирдлагуудад хандсан "Баавгай айлын мал, хот


руу дайрсан" тухай дуудлага ойрын өдрүүдэд тасраагүй байна. Сумын шуурхай алба дуудлагын дагуу очиж, мотоциклиор хөөдөг боловч хол явахгүй, эргэж ирдэг аж. Мөн Дорнод аймгийн Баяндун


сумын Түргэн багийн Баянголын ам гэдэг газарт айлын гадаа баавгай ирсэн дуудлагын дагуу өчигдөр /2019.10.23/ тус сумаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа гэх мэдээллийг албаны хүмүүс


өглөө. > ИЙН БААВГАЙ УУЛНААС БУУЖ, ХҮН, МАЛД > ХАЛДАХ БОЛСОН НЬ ХООЛ ТЭЖЭЭЛИЙН > ДУТАГДАЛД ОРСОНТОЙ ХОЛБООТОЙ ГЭЖ > МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС ТАЙЛБАРЛАЖ БАЙГАА. > ХЭНТИЙ АЙМГИЙН 


БАТШИРЭЭТ СУМАНД ХЭД > ХОНОГИЙН ӨМНӨ АЙЛЫН ГЭР РҮҮ ДАЙРСАН > БААВГАЙГ БУУДАЖ УСТГАСАН БӨГӨӨД > БААВГАЙН ГЭДСЭНД ШОРООНООС ӨӨР ХООЛ > ТЭЖЭЭЛ БАЙГААГҮЙГ НУТГИЙН ХҮМҮҮС > ХЭЛСЭН 


ЮМ. Энэ талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.  ------------------------- АЙЛЫН ГЭР РҮҮ ДАЙРСАН БААВГАЙГ БУУДАЖ, УСТГАЖЭЭ   Хэнтий аймгийн Батширээт суманд энэ сарын 18, 19-ний өдрүүдэд


айлын гэр рүү баавгай дайрсан явдал дахин давтагдсан. Айлын гэр нурааж, сүйтгэсэн баавгайг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зөвшөөрөлтэйгөөр буудаж, устгасан


байна. Болсон явдлын талаар Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг дарга М.Болдоос тодруулсан юм.  -ТАНАЙ СУМАНД АЙЛЫН ГЭР РҮҮ БААВГАЙ ДАЙРЧЭЭ. ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОХИРОЛ УЧРААГҮЙ БИЗ ДЭЭ?


-Сумын төвөөс хойш Цагаан горхины адаг гэдэг газар намаржиж байсан малчин Д.Оюунцэцэгийн гэр рүү энэ сарын 18-ны өдөр баавгай дайрсан. Энэ тухай мэдээллийг Д.Оюунцэцэг тэр дариу ирүүлсэн.


Дуудлагын дагуу сумын Засаг даргын орлогч, багийн Засаг дарга, байгаль хамгаалагч, анчнаас бүрдсэн ажлын хэсэг орой нь тухайн айлд очсон. Баавгай гэр рүү нь дайраад байсан учраас гэрийн


эзэгтэй өөр айлд очсон юм билээ. Ажлын хэсгийнхэн эмэгтэйг замаараа айлаас авч, гэрт нь очиход баавгай үзэгдээгүй.  Тэр шөнөдөө ажлын хэсгийнхэн айлын намаржааг эргэж тойрч хоносон. Гэтэл


маргааш өглөө нь нөгөөх айл руу баавгай дахин дайрч, гэрт орж ирэхэд нь буудаж, устгасан. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зөвшөөрөлтэйгөөр баавгайг устгасан.


Хүний эрүүл мэнд хохироогүй. Баавгайг аймгийн Байгаль орчны газрын даргаар ахлуулсан тусгай ажлын хэсэгт хүлээлгэн, өгч устгалд оруулсан. -ӨМНӨ НЬ БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ГАРСАН


УУ? -Батширээт сумын Хурх багт өнгөрсөн есдүгээр сард мөн баавгай айлын гэр рүү дайрсан. Тэр баавгайг мөн буудаж устгасан. Иргэдийн мэдээллээр бол манай суманд 10 гаруй баавгай байна. Мөн


саяхан нэг баавгайг уяагаар хүлж, хөөж, уул руу тавьсан. Баавгайд хоол тэжээл тавьж өгсөн. Баавгай мал руу дайрсан тохиолдол бол олон байгаа. -БААВГАЙ ОЛОН ТООГООР ҮЗЭГДЭХ БОЛЖЭЭ. ЯМАР АРГА


ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? -Юуны түрүүнд хүнээ хамгаалах ёстой. Сумын хэмжээнд бэлэн байдалд ажиллаж байна. Баавгайд хоол тэжээл дутагдсанаас хүн, мал руу дайрч байгаа. Сая устгасан


баавгайн гэдсэнд шорооноос өөр зүйл байгаагүй.