Багануур: бурхан багшийн хөшөөний нээлт боллоо

feature-image

Play all audios:

Loading...

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулан “Бурхан багшийн хөшөө”-г Багануурчууд бүтээсэн байна. Монгол Улсын Их хурлаас есдүгээр сарын 9-ний өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн


дурсгалыг хүндэтгэх өдөр болгон шийдвэрлэж, тэмдэглэх болсноос хойш 23 жил өнгөрчээ. Энэ хугацаанд төрөөс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгдсэн иргэдийн хэргийг хууль хяналтын байгууллагаар


шалгуулан, хилс хэрэгт холбогдогсдыг цагаатгуулж, нэр төрийг нь сэргээлгэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдсэн иргэдийн талаар судалгаа хийж, түүхийн бодит үнэнийг олон нийтэд түгээн


сурталчлах зэрэг ажлыг зохион байгуулж ирсэн. Түүнчлэн хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл үр хүүхэд төрөл төрөгсдөд хуульд заасны дагуу нөхөн олговор олгох, нийгмийн халамжийн зарим дэмжлэг


үзүүлэх, энэ ажилд төр захиргаа, хууль хяналт, олон нийт, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг татан оролцуулж хамтран ажиллаж байна. Багануур дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион


байгуулах салбар комиссоос материалаа бүрдүүлэн өгч, Зууны мэдээ сонинд зарлагдан дүүргийн шүүхээс нөхөн олговор авах эрх үүссэн нэг иргэнд 80 сая төгрөг, нэг иргэний нэг сая төгрөгийг


олгоход бэлэн болоод байгаа ба өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ 81 иргэн бүртгэлтэй байгаа ажээ. 2018 оноос эхлэн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх


өдрийг дүүргийн Гүндү Ёндон Равжаалин хийдтэй хамтран зохион байгуулж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулан Бурхан багшийн хөшөөг бүтээсэн байна.