А. Баасандорж их аварга харүмафүжигээс 660 сая төгрөг нэхэмжиллээ

feature-image

Play all audios:

Loading...

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи зодог тайлах ёслолоо хийн, дөнгөж сүмогийн дэвжээнээс буугаад буй энэ өдрүүдэд Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгэн таагүй мэдээг


цацаж эхэллээ. Түүнийг зодог тайлахад хүргэсэн шалтгаан болох маргааны эзэн Таканоива А.Баасандоржийн тал Харүмафүжи Д.Бямбадорж аваргаас 30 сая иений нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. Энэ нь


монгол мөнгөөр 660.000.000 /Зургаан зуун жаран сая орчим төгрөг/ гэсэн үг. Nikkanspoprts.com-д бичсэнээр энэ нь Таканоива А.Баасандоржийн хоёр тэмцээн өнжсөний, сэтгэл санааны хохирлын,


эмнэлэгийн зардлын болон замын зардлын төлбөр гэнэ. Хоёр талын өмгөөлөгчид харилцан тохиролцоонд хүрээгүй учир иргэний шүүхээр уг асуудлыг шийдвэрлүүлж магадгүй юм. Энэхүү мөнгийг Таканоива


А.Баасандорж хоёр сарын өмнөөс нэхэмжилсэн байна. Өнгөрсөн 2017 оны аравдугаар сарын 25-ны өдөр болсон хэрэг явдлын дараа Харүмафужи 500 мянган иений торгууль төлсөн байдаг. "Хэтэрхий


их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. Харүмафүжигийн зүгээс хэргээ хүлээж, цагдаа болон Сүмогийн холбоонд өөрийн мэдэх бүхнээ хэлсэн учраас энэ хэргийг хаасан. Хэрэв Таканоива үнэхээр


хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсч байгаа бол Харүмафүжи ч мөн адил явах байх. Таканоива болон Харүмафүжигийн харьцаа маш дотно байсан төдийгүй Таканоива Харүмафүжиг "Ах" гэж дууддаг


байсан. Миний бодлоор, энэ бүхэн Таканоивагийн хүсч байгаа зүйл биш харин түүний ард хэн нэгэн ингэ гэж шаардаад байх шиг байна. Тэр хүн нь магадгүй Таканохана байх" гэж Харумафүжигийн


ойрын эх сурвалж ярьсныг дээрх сайтад иш татжээ. Эргэн сануулахад, монгол сүмочдын нэр холбогдсон хэрэг Таканохана аварга, Японы сүмогийн холбооны хооронд удаан үргэлжилж байгаа үл


ойлголцлыг улам хурцатгаж, Таканохана аварга спортоо орхиход хүрсэн гэж болно. Таканохана 2018 оны есдүгээр сарын 25-нд хэвлэлийн бага хурал хийж, энэхүү шийдвэрээ зарласан. Японы сүмо


бөхийн холбоо Японы уламжлалт спортыг ганхуулсан дээрх хэрэгтэй холбоотой гаргасан гомдолдоо тэрбээр өөрийг нь худал мэдээлэл өгсөн гэж хүлээн зөвшөөрөхийг тулгасан талаар өгүүлсэн байдаг.


“Би үнэнийг гуйвуулж, худал гомдол гаргасан гэж хэлж чадахгүй” гэж тэр онцолсон юм. Такаханагийн ийнхүү хэлсэнд Японы сүмо бөхийн холбоо ямар нэгэн хариу өгөөгүй байна. Таканохана аварга


түүний шавь Таканоиваг зодсон асуудлыг шийдвэрлэх явцад Японы сүмогийн холбооны баримталж буй байр суурийг шүүмжилж ирсэн. Энэ оны нэгдүгээр сард Японы сүмо бөхийн холбоо энэхүү хэрэг явдлын


талаар холбоонд даруй мэдэгдээгүй, мөн Таканоивад хэргийг мөрдөх явцтай хамтран ажиллах зөвшөөрөл олгоогүй хэмээн буруутгаж, Таканоханаг холбооны захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.


Таканохана аварга 2018 оны хоёрдугаар сард холбооны захиралд өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн билээ.