
Play all audios:
Токио хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн барилдаанаар үргэлжилж байна. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн
70, 78, +78 кг-ын жингийн аваргууд тодорно. Манай тамирчдаас Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн одоогоор тэмцээнээ өндөрлүүлээд байна. Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Африк тивийн аварга Тунисын бөх
Жабаллах Фаисэлийг хожсон бол хоёрдугаар тойрогтоо өнгөрсөн жилийн Токиогийн Их дуулга тэмцээний түрүү бөх эзэн орны жүдоч Такэши Ожитанитэй барилдаж даралтаар цэвэр ялагдсанаар тэмцээнээ
үргэлжлүүлэх боломжгүй болж байна. ОУХМ Б.Тэмүүлэнгийн хувьд эхний тойрогтоо Японы жүдоч Огавад торгуулиар хожигдлоо. А.УЯН ЭХ СУРВАЛЖ:ZINDAA.MN