
Play all audios:
Аэробек, фитнессээр хичээллэн улсын хэмжээний томоохон тэмцээнийг өнгөлж явсан Н.Гарамханд гэх энэ бүсгүй хэсэгтээ л моодноос гарахгүй нь бололтой. Амрагийн паянгаараа аварга цолоо “чимэх”
дөхөж яваа А.Сүхбатын албан ёсны гурав дахь эхнэрээр тодорч буй тэрбээр тун ч залуухан нэгэн. Аваргаас 21 насаар дүү болоод ч тэр үү, олны нүдэн дээр эрхэлж тунирхахаа огт нуудаггүй
Н.Гарамханд бүсгүйн анхны хайрт нь Солонгост сурдаг залуу байжээ. Өөрийн гэсэн блог хөтлөн шүлэг тэрлэж суусан бүсгүй гурван жилийн өмнө өөр залуутай болзож эхэлснээр хайрын романс нь
төгсгөл болжээ. Гэвч мөн л түүнийгээ мартаж орхиод аварга А.Сүхбаттай ханилж, хөөрхөн хүүгийн ээж болсон Н.Гарамханд дахин нярайлах гэж буй билээ. Бие бялдрын хөгжил сайтай, залуухан бүсгүйг
эхнэрээ болгосон аварга маань ч сэтгэл хангалуун яваа харагддаг. Харин сүүлийн өдрүүдэд дүүмэд амрагийнх нь нүцгэн зураг хэвлэлийн хуудсыг чимж эхэлснээр А.Сүхбат нэлээд барьц алдсан гэх.
Нэлээд хэдэн жилийн өмнө авахуулсан гэгдэж буй энэхүү зургийг фитнессээр хичээллэж эхлэх үеийнхтэй нь харьцуулсан нөхөд “Хиймэл хөхтэй” хэмээн дүгнэсэн аж. Угаас сайхан хөхөө үеийн залуусаас
нуухыг хүсээгүй Н.Гарамханд уг мэдээлэлд тайлбар өгөөгүй бөгөөд сайхан эхнэрийнхээ нүцгэн биеийг аварга маань ч битүүхэндээ олны нүднээс “харамласан” биз ээ. С.Цахиур