
Play all audios:
Улсын мөрдөн байцаах газар МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан хэргийг шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болсон талаар холбогдох эрхмүүд хэлж байгаа. Гэхдээ МИАТ-ийн
үе үеийн захирлууд, Төрийн өмчийн хорооны нэр бүхий хүмүүс, хуулийн байгууллагынхан гэхчлэн бүхэл бүтэн бүлэглэл байгаа гэгдэж байсан энэ хэрэгт холбогдогсдын хүрээ мөрдөн байцаалтын явцад
ихээхэн хумигджээ. Ер нь бол сэжигтнээр татагдах ёстой хүмүүс Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Г.Жаргалсайхан Ч.Хоролсүрэн, н.Суурьтогтох, С.Батхишиг, Б.Мандахбаяр нараар тогтохгүй
гэдгийг олон талын эх сурвалжийн мэдээлэл баталгаажуулж байсан ч, хуулийнхан арай өөрөөр харж байгаа бололтой юм. Ерөнхийдөө дуулиан ихтэй энэ хэрэг прокурорын шат руу шилжлээ гэхэд эргээд
нэмэлт мөрдөн байцаалт руу буцдаг жишгээр ужиграх эсэх нь одоогоор тодорхой бус байна. Тэгэхээр удирдлагуудын мөнгө угаасан хэрэг ийм маягаар явж байгаатай зэрэгцэн МИАТ компанийн
алдагдалтай үйл ажиллагаанд анхаарал хандуулахаас өөр аргагүй байгаа юм. Түүнчлэн тус компанийн 2009-2011 оны Санхүүгийн үйл ажиллагаа, орлого, зардлын бүтэц, төлөвлөлт, гүйцэтгэлийн талаарх
баримтуудыг цувралаар хүргэж байна. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 269 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг “МИАТ” төрийн өмчит
хувьцаат компанид шалгалт хийсэн байдаг юм. МИАТ-ИЙН ОРЛОГО, ЗАРДЛЫН ТУХАЙ МИАТ компани 2009 онд 95.4 тэрбум төгрөгийн, 2010 онд 100.9 тэрбум төгрөгийн 2011 оны 3 дугаар улирлын
байдлаар 100.1 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байдаг. 2011 оны эхний 3 улирлын байдлаар зорчигч тээвэрлэлт 2009 оноос 4.6 хувиар, 2010 оноос 15 хувиар дээгүүр байна. 2009-2011 онд
суудал ашиглалт 6.4-12.8 хувиар нэмэгджээ. Гэвч Нэг зорчигчийн дундаж орлого 2009 онд 334.9 мянган төгрөг, 2010 онд 298.7 мянган төгрөг, 2011 онд 255.3 мянган төгрөг байна. Зорчигчийн тоо
өссөн ч орлого өсөөгүй шалтгааныг авч үзвэл зорчигчийн тооны өсөлтөнд Бээжин, Токиогийн чиглэлийн зорчигчийн тоо өссөн харин тэдгээрийн билетний /такс ороогүй/ Бээжин 199038 төгрөгнөөс
166985 төгрөг болж буурсан, Токио 592591 төгрөгөөс 434817 төгрөг болж буурчээ. Нийт зардалд зардлын ангилалаар эзлэх хувийг авч үзвэл шууд зардал 2009 онд 57.7 хувь байсан бол 2010 онд 53
хувь, 2011 оны 3 дугаар улирлын байдлаар 62.9 хувь болж өссөн, шууд бус зардал нь 2009 онд 26.8 хувь байсан бол 2010 онд 33.3 хувь 2011 оны 3 дугаар улирлын байдлаар 24.9 хувь болж буурсан
байна. ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД Хэмжих нэгж Онууд 2009 2010 2011-IIIтөл 2011-III A B 1 2 3 4 БҮТЭЭГДХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛТ А ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТ ХҮН 239461 263319 242158 275421 Бээжин ХҮН 82026
111040 125063 Сөүл ХҮН 95783 97935 96325 Токио ХҮН 23901 25925 27933 Иркутск ХҮН 235 Улаанбаатар-Москва ХҮН 9329 7306 8907 Берлин Москва ХҮН 1999 2140 1813 Осака ХҮН 2590 2843 3542 Ховд ХҮН
3060 Мөрөн ХҮН 3703 Улаанбаатар Берлин ХҮН 17070 16130 24033 Ханида ХҮН Чежү ХҮН Хонконг ХҮН 14539 Б АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ тонн 1031.8 1309.4 1576.7 1578.6 - илүү тээш тонн 143.7 118.4 144.9 113.8
-шуудан тонн 236.4 278.6 229.2 238.7 -ачаа тонн 651.7 912.4 1202.6 1226.1 СУУДАЛ АШИГЛАЛТ ХУВЬ 66.2 70.2 64.6 74.7 НИСЛЭГИЙН ЗАМ МЯН.КМ 4834 4268.3 4672 4408.7 НИЙТ ОРЛОГО САЯ.ТӨГ 95483.7
100879.9 93688.1 100125.3 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАААНЫ ОРЛОГО Сая.төг 90579.2 91386.6 89615.2 95407.3 ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ОРЛОГО САЯ.ТӨГ 78693.4 76590.0 75080.2 75158.4 Бээжин 16326.3 20922.2
20883.6 Сөүл 30705.8 31211.6 25204.7 Токио 14163.5 13052.2 12145.7 иркутск 56.1 5015.2 Улаанбаатар-Москва 4498.1 3166.5 2419.7 Берлин Москва 352.3 303.6 258.5 Осака 948.9 1254.8 1793.0 Ховд
410.6 Мөрөн 311.2 Улаанбаатар Берлин 11958.5 8729.4 10523.2 Ханида 164.4 Чежү 302.6 94.3 Хонконг 89.2 3826.1 ИЛҮҮ ТЭЭШНИЙ ОРЛОГО САЯ.ТӨГ 1444.9 1492.9 1219.7 1219.9 Шуудангийн орлого Сая.төг
231.3 320.4 367.5 243.7 Ачааны орлого Сая.төг 2100 2531.2 3013.3 3548.5 Захиалагт нислэгийн орлого Сая.төг 721.4 1632.2 1184.9 990.9 ТЭЭВЭРЛЭЛТИЙН ОРЛОГО Сая.төг 83191.0 82566.7 80865.7
81161.5 Шатахууны үнийн эрсдэл (YR)-ийн эрсдэл Сая.төг 7388.2 8819.9 8749.5 12604.9 Терроризмын ү/а-ны эрсдэлийн даатгал (YQ)-ийн хураамж Сая.төг 1640.9 Терроризмын ү/а-ны эрсдэлийн даатгал
(YQ)-ийн хураамжийн best wealth –д шилжүүлсэн Сая.төг 2909.0 1618.5 Үндсэн бус үйл ажиллагаааны орлого Сая.төг 4904.5 9493.3 4072.8 4717.9 Гадаадын төлөөлөгчийн газруудын орлого Сая.төг
12462.9 10803.9 5787.4 Берлин 4641.4 2990.5 1612.2 Бээжин 2051.0 1972.5 1392.0 Сөүл 2571.1 2001.8 1388.2 Москва 1048.3 779.6 432.4 Токио 2016.6 1645.8 692.2 Хонконг 176.9 Интернет билет
134.4 1413.7 547.0 НИЙТ ЗАРДАЛ Сая.төг 93894.0 102649.6 90200.6 101498.2 Шууд зардал Сая.төг 54183.8 54593.9 56791.1 63409.6 Шууд бус зардал Сая.төг 25239.6 34267.6 22753.9 25109.1 Нэмэлт
болон удирдлагын зардал Сая.төг 14470.6 13967.6 10487.5 12246.0 Гадаадын төлөөлөгчийн газруудын хөрөнгө Мян.төг 666417.2 Берлин Мян.төг 154562.7 Бээжин Мян.төг 85379.2 Сөүл Мян.төг 157938.9
Москва Мян.төг 50171.5 Токио Мян.төг 136610.5 Хонконг Мян.төг 81754.4 Ачааны борлуулалт, агентын шимтгэлийг 2009-2011 оноор харуулбал /САЯ.ТӨГ/ д/д Агентын нэрс Чиглэл Байршил орлого 2009
2010 2011 авлага 1 МИАТ АШХ УБ-аас ОМ-ын бүх чиглэлд УБ-Буянт-Ухаа Борлуулалт 346.4 240.8 173.1 шимтгэл 2 МАТ ОМ-ын бүх чиглэлд УБ Борлуулалт 1649.9 1409.6 2133.2 264.3 шимтгэл 144.9 120.3
192.0 Шимтгэлийн хувь 8.8 8.5 9.0 3 Шанхай дахь АТС Бээжин-УБ Шанхай Борлуулалт 38.5 шимтгэл 4 Монкор карго Сөүл-УБ УБ, Сөүл Борлуулалт 508.5 591.0 147.6 128.1 шимтгэл 19.9 27.4 2.1
Шимтгэлийн хувь 4.0 4.6 1.4 5 Далай монгол Сөүл-УБ Сөүл Борлуулалт 93.3 511.7 444.4 71.8 шимтгэл 2.0 9.8 12.0 Шимтгэлийн хувь 2.1 1.9 2.7 6 Бээжин ТГ Бээжин-УБ Бээжин Борлуулалт 29.3 13.6
шимтгэл 7 Сувд карго Сөүл-УБ Сөүл Борлуулалт 183.8 324.6 шимтгэл 9.3 12.5 Шимтгэлийн хувь 5.0 3.8 8 Бээжин АРС Бээжин-УБ Бээжин Борлуулалт 143.5 2.2 шимтгэл 9 Бээжин-Mangla Бээжин-УБ Бээжин
Борлуулалт 7.5 1.7 шимтгэл 10 Бээжин-Kerry Бээжин-УБ Бээжин Борлуулалт 14.2 4.3 шимтгэл 11 MKD Сөүл-УБ УБ Борлуулалт 308.1 133.9 шимтгэл 27.7 9 12 Pacific Aviation Marketing (HK) HKG-ULN HKG
Борлуулалт 58.7 35.4 шимтгэл 1.8 НИЙТ ДҮН Борлуулалт 2636.6 2966.2 3768.5 шимтгэл 166.8 166.8 248.1 ОМ-ын бүх чиглэлд 2009-2011 онд нийт ачааны борлуулалтын 60 орчим хувийг зөвхөн МАТ
компани гүйцэтгэж 9 орчим хувийн шимтгэл авсан байна. ШУУД ЗАРДЛЫГ НЭР ТӨРЛӨӨР НЬ АВЧ ҮЗВЭЛ: ЗАРДЛЫН ТӨРӨЛ 2009 ОН ЭЗЛЭХ ХУВЬ 2010 ОН ЭЗЛЭХ ХУВЬ 2011 ОН ЭЗЛЭХ ХУВЬ ХЭМЖИХ НЭГЖ САЯ.ТӨГ
ХУВЬ САЯ.ТӨГ ХУВЬ САЯ.ТӨГ ХУВЬ Шатах тослох материал 22434.8 42.08 23063.9 42.25 29858.2 47.09 Нисэх буудлын хураамж 3990.4 7.48 3052.7 5.59 3042.5 4.8 Аэронавигацийн орлого 4742.0 8.89
3919.9 7.18 5193.6 8.19 Газрын үйлчилгээ 5489.6 10.30 5945.8 10.89 4976.1 7.85 Техник засвар үйлчилгээний зардал 7618.7 14.29 7981.8 14.62 7348.8 11.59 Зорчигчийн хүнс 4153.0 7.79 4564.4
8.36 4872.3 7.68 Зорчигчийн үйлчилгээ 1514.8 2.84 2167.1 3.97 2241.5 3.53 Нисэх бүрэлдэхүүний зардал 3370.5 6.32 3898.4 7.14 5876.4 9.27 ДҮН 53313.8 100.0 54594.0 100.0 63409.4 100.0 Эндээс
харахад шууд зардлын өсөлтөнд шатахууны өсөлтийн эзлэх хувь нэмэгдсэн байна. Мөн зорчигчийн хүнсний зардлыг зорчигчийн тоотой харьцуулахад: ЗАРДЛЫН ТӨРӨЛ ХЭМЖИХ НЭГЖ 2007ОН 2008 ОН 2009 ОН
2010 ОН 2011 ОН Зорчигчийн хүнс Үүнээс: Сая.төг 3309.8 3370.3 4153.0 4564.4 4872.3 Нүхт тур ХХК-д төлсөн хоолны зардал мян.төг 1086.4 1730.5 1618.5 Хүн 122584 135154 139480 Нэгж өртөг 8.9
12.8 11.6 Зорчигчийн тоо хүн 275680 277112 239461 203158 275421 Нэгж өртөг Мян.төг 12.0 12.2 17.3 22.5 17.7 Нэгж өртгийн харьцаа 1.9 1.7 1.5 Тэгэхээр дээрх хүснэгтээс харахад нэг зорчигчийн
хүнсний өртөг 2007 оноос 47.5 хувиар, 2008 оноос 45.1 хувиар тус тус өссөн байна. Энэ нь зорчигчийн хоолыг менежментийн гэрээгээр Нүхт тур компанид шилжүүлсэнээс зорчигчид ноогдох зардал
1.5-1.9 дахин өссөнийг баталгаажуулж байгаа юм. Шууд бус зардалд өмнөх онуудаас зөвхөн онгоц түрээсийн зардал буурсан, бусад зардал өсчээ. Үүнд: Нислэгийн саатал, борлуулагч агентуудын
шимтгэл, SITA суудал захиалга, гадаад дахь төлөөлөгчийн газруудын зардал, IOSA, ISAGO аудитын төлбөр зэрэг зардал өссөн байна. Нэмэлт болон удирдлагын зардлаас ерөнхий сургалтын зардал,
албан томилолтын зардал, нийтийн ба хөнгөн тэрэгний зардал, зар сурталчилгааны зардал, зөвлөх болон бусад үйлчилгээний зардал, Олон улсын гишүүнчлэлийн зардал, ажиллагсдын орон сууцны
хөнгөлөлтийн зардал зохих хувиар нэмэгдсэн байгаа юм. За харин дараагийн цувралаар зардлууд дотроос томоохон дүн бүхий зардлууд нь чухам юу юу байдаг вэ гэдгийг хүргэх болно. Б.Итгэлт