
Play all audios:
Монгол Улсын Хөгжлийн банкнаас "Экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлий 888" төслийн хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар нийт 116 төсөлд 171.6
тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Зээлийн дүнгээр нь авч үзвэл, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт хамгийн өндөр дүнгээр зээл олгосон ба энэ нь 61.4 тэрбум төгрөг буюу нийт олгосон
зээлийн 36 хувийг эзэлж байгаа юм байна. Харин зээлд хамрагдсан төслийн тоогоор авч үзвэл 48 хөнгөн үйлдвэрийн салбарын төсөлд зээл олгожээ. Энэ нь нийт зээлд хамрагдсан төслийн 41 хувийг
эзэлж байна. А.ЧИМГЭЭ